1 дүгээр сарын 20, 2011
Улсын Филармонийн дарга
Монголын ард түмний гайхамшигт их урлагийн нүүр царай болсон Монгол улсын Филармонийн уран бүтээлч хамт олон нь дэлхийн сонгодог болон үндэснийхээ урлагийн өв уламжлалыг амжилттай хөгжүүлэхийн зэрэгцээ эстрадын урлагийн салбарт ч олон улсын тайзнаа хэдийнээ байр сууриа эзэлсээр ирсэн билээ.
1 дүгээр сарын 18, 2011
Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Насрайжавын нэрэмжит
БНМАУ-ын Соёлын Яамны 1957 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 118 тоот тушаалаар Монголын Радио Хорооны дэргэд Симфони найрал хөгжим байгуулагдсанаар Улсын филармони үндсэн суурь тавигдаж, улмаар БНМАУ-ын Сайд нарийн зөвлөлийн 1972 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 283 тоот тогтоолоор Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны “Баян Монгол” джаз найрал хөгжим, Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулга, “Соёл-Эрдэнэ” дуу хөгжмийн хамтлагийг нэгтгэн Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын санаачлагаар Улсын Филармонийг байгуулсан юм.
1 дүгээр сарын 18, 2011
Цэгмидийн Намсрайжав 1927 онд төрсөн. 10 настайдаа “Бөмбөгөр ногоон” театрт дагалдан хөгжимчнөөр орсон цагаас 50 гаруй жил их урлагийг хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан, манай нэрт удирдаач, гарамгай зохион байгуулагч, хөгжмийн зохиолч хүн билээ.
Хуучир хөгжмөөр уран бүтээлийхээ замналаа эхлэн, улмаар валторн хөгжмийг чадварлаг эзэмшиж, монголдоо симфони найрал хөгжмийн анхны бүтээл болох “Хувьсгалт баатарлаг марш”-ийг туурвин бүтээж, 1951 онд Гавъяат жүжигчин цол хүртсэн юм.