Тоглолтууд

<<<2 дугаар сар 2012>>>
 ДМЛПББН
6303112345
76789101112
813141516171819
920212223242526
102728291234
11567891011

Монгол Улсын Филармони


11.01.18

Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Насрайжавын нэрэмжит 

БНМАУ-ын Соёлын Яамны 1957 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 118 тоот тушаалаар Монголын Радио Хорооны дэргэд Симфони найрал хөгжим байгуулагдсанаар Улсын филармонийн үндсэн суурь тавигдаж, улмаар БНМАУ-ын Сайд нарийн зөвлөлийн 1972 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 283 тоот тогтоолоор Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны “Баян Монгол” джаз найрал хөгжим, Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулга, “Соёл-Эрдэнэ” дуу хөгжмийн хамтлагийг нэгтгэн Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын санаачлагаар Улсын Филармонийг байгуулсан юм. 

Симфони найрал хөгжмийг үндэслэн байгуулагч Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Насрайжав нь 30 гаруй жил тус байгууллагын дарга, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар ажиллаж, ард түмэнд сонгодог урлаг сурталчилах Монголын болон гадаадын орнуудын хөгжмийн зохиолчдын уран бүтээлүүдийг туурвин бүтээх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсныг Төр засгаас өндрөөр үнэлж Нийслэлийн засаг даргын 1992 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А\28 тоот захирамжаар Улсын Филармонийг Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч, удирдаач, Улсын Филармоний симфони найрал хөгжмийг үндэслэн байгуулагч агсан Ц.Намсрайжавын нэрэмжит болгосон юм.

Улсын Филармони одоогоор Симфони найрал хөгжим, “Баян Монгол” джаз найрал хөгжим, “Морин Хуурын” чуулга  зэрэг хамтлагууд ажиллаж байна.