CircleCircle
2024 Jan 20

Classic Night

Дэлхийн хөгжмийн түүхэн дэх классицизмийн үеийн нэрт төлөөлөгчид болох И.Гайдн, В.А.Моцарт, Л.В.Бетховен нарын сонгомол бүтээлүүдээс бүрдсэн Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн “Classic Night” концерт 2024 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр тоглоно.

Симфонийн эцэг – И.Гайдн, Гоц авьяастан – В.А.Моцарт, Нэр төр, алдар хүндийн оргил – Л.В.Бетховен нарын XVIII-р зуун, классицизмийн үе, сонгодог урлагт үзүүлсэн нөлөө, бүтээсэн хөгжмүүд хүн төрөлхтний түүхэнд тодоор бичигдэн үлдсэн юм.

Тоглолтод: Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/

Хөтөлбөр:

  • Joseph Haydn - Symphony No.94
  • Wolfgang Amadeus Mozart - Oboe Concerto in C Major, K.314. Гоцлол хөгжимчин: Ч.Төмөр
  • Ludwig van Beethoven - Triple concerto in C Major, Op.56. Гоцлол хөгжимчид: Хийл Д.Азбилэг, Челло Ж.Доржсүрэн, Төгөлдөр хуур Э.Намуун

2024.01.27 18:00 Улсын Филармонийн концертын танхим

Тасалбарыг: https://www.ticket.mn/event/1922 болон Улсын Филармонийн кассаас

Дэлгэрэнгүй мэдээллийг: 95500027, 99079291-с

Classic Night