Хөгжмийг хүн бүрд”
Улсын Филармони нь жил бүр уламжлал болгон мэргэжлийн хөгжмийн урлагийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор оюутан залуус, сурагч, багачуудад хөгжмийн урлагийн мэдлэг олгох зорилгоор тайлбарт концерт, өдөрлөгийг зохион байгуулдаг билээ.
“Хөгжмийг хүн бүрд” 2024 төсөл Ерөнхий Боловсролын Лаборатори 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад дэлхийн болон монголын нэрт хөгжмийн зохиолчдын сонгомол бүтээлүүдээс бүрдсэн Симфони найрал хөгжмийн тоглолтоор эхэллээ.
Бидний тоглолтыг шимтэн үзсэн багш, сурагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Сонгодог урлаг төдийгүй, хөгжмийн урлагийн талаар мэдлэг авч, сонороо мялаасан гэдэгт итгэлтэй байна.
Улсын Филармонийн Симфони найрал хөгжим
Удирдаач Д.Нямдаш /СТА/
Хөтлөгч, тайлбарлагч Н.Ганбат /Gambino/
“Хөгжмийг хүн бүрд” төслийг дэмжигч Улаанбаатар Принт