Соёлын Бүтээлч Сар аян
Соёлын Яамнаас санаачлан зохион байгуулж буй Соёлын бүтээлч сарын хүрээнд өсвөр насныхан буюу ахлах ангийн сурагчдад Соёлын эрхийн бичгээр дамжуулан соёл, урлагийн үйлчилгээнд хамрагдах шинэ арга зүйг нэвтрүүлэх тандалт судалгааны ажлын хүрээнд "Чингис Хаан" одонт Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” бүрэн хэмжээний тоглолтоо 11 дүгээр сарын 15-нд Хан-уул дүүргийн соёлын ордонд Хан-Уул дүүргийн ахлхан ангийн сурагчдад, 11 дүгээр сарын 16, 17-ны өдөр Монгол Улсын Хүүхдийн Урлан Бүтээх Төвд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ахлах ангийн сурагчдад толилууллаа.
Хүрэлцэн ирж бидний тоглолтыг шимтэн үзсэн сурагчдадаа талархал илэрхийлье!
Хойч үедээ Монгол өв соёл, үндэсний урлагаа таниулан сурталчлах нь уран бүтээлч бидний үүрэг, хариуцлага юм.
Бидний дараагийн тоглолт 11-р сарын 22-нд Баянзүрх Дүүргийн Соёлын Ордонд Төрийн Соёрхолт" Баян Монгол" чуулгын Movie Swing тоглолтоор үргэлжлэх болно.